Өнөөдөр 18.00 цаг хүртэл зарим чиглэлийн автобусууд түр зогсоно

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 05 сарын 24

Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ны өдөр “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр тохиож байгаатай холбогдуулан өглөөний 06:00-18:00 цаг хүртэл таван байршилд зам хаасан байна. 

Үүнтэй холбоотойгоор мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа хязгаарлалтын бүсэд үйлчлэхгүй.

Тодруулбал, Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж, Бага тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж, Махатма Гандийн гудамж, Олимпын гудамжны автозамын зорчих хэсэг хаагдах учир Ч:63, Ч:71, Ч:78 чиглэлийн нийтийн тээврийн автобуснууд оройн 18.00 цаг хүртэл зогсоно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu