УЛААНБААТАР МАРАФОН: Өөрийгөө ялахаар ГҮЙЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

“Авто машингүй өдөр” бол жилд нэг удаа тохиодог, нийслэл хотын иргэдийн хувьд хүсэн хүлээдэг баяр мэт болсон өдөр. Хотын төв хэсгээр замын хөдөлгөөнийг хааж, олон улсын Улаанбаатар марафоныг зохион байгуулахын зэрэгцээ хүүхэд залуучууд, хөгшид буурлууд бүтэн нэг өдрийг ямар ч машин, тээврийн хэрэгсэл, стрессгүйгээр өнгөрөөдөг. Өнөөдөр гадаа бодсоноос ч сэрүүхэн байгаа боловч хотын гудамж талбай дүүрэн шахуу хүнтэй байлаа.

Энэ жил авто машингүй өдрийг “Эрсдэлгүй эрүүл орчинд хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа ажээ. Харин "Улаанбаатар марафон"-ыг 2009 оноос хойш зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Марафон 42 км бүтэн, 21 км хагас, 5, 10 км-ын иргэдэд зориулсан, 1.5 км-ын гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дөрвөн төрлөөр зохион байгуулагдав.

Марафонд янз бүрийн л хүмүүс гүйж байгаа харагдана. Олны танил, урлаг, спортынхон, ази, европын олон орны аялагчид, баг хамт олноороо гүйж байгаа хүмүүс, бага насны хүүхдүүд гэх мэт. Өнгөрсөн жил л гэхэд “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо 30 мянга давжээ. Жилээс жилд өссөөр байгаа тус тоо энэ жил ч нэмэгдсэн нь ойлгомжтой.

Спортоос, гүйлтээс өөрийгөө, амьдралын эрч хүчээ олж авдаг хүмүүс ямар олон юм бэ гэдгийг “Улаанбаатар марафон"-оос ойлгоно. Энэ л итгэл үнэмшлийг өөрт минь маш хүчтэйгээр төрүүлсэн нэгэн дүр зургийг гүйгчдийн дундаас олж харсан юм.  

Нүдэндээ нулимстай, баярласан сэтгэлээ барьж ядан гүйж яваа нэгэн залуу барианд орж ирэх олны дунд байв. Тэр бол Батсүхийн Төрбат.  Хамт олон нь түүнийг Төрөө гэж дууддаг гэнэ. Төрөө энэ жил 25 настай. Тэр өнгөрсөн жил 10 км-ын зайд гүйсэн бол энэ жил 21 км-т гүйн бариандаа амжилттай орж ирсэн нь энэ байв.

Төрөө сайн ярьж чаддаггүй тул хүмүүс түүнийг буруугаар ойлгох нь олонтаа ажээ. Тиймээс түүний ээжээс хүүгийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр дөнгөж төрөөд нэг сартайдаа халдварт менингит өвчнөөр өвдөж, тархины хүнд хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлт гэх оноштойгоор хөдөлмөрийн чадварын 80 хувиа алдаж, олон жил хэвтэрт байжээ.  

Одоогоос жилийн өмнө Төрөөг нэгэн зоогийн газар ороход нь гудамжны хүн гэж бодон хөөж гаргах гэсэн тохиолдол ч байсан гэж ээж нь ярьж байна. Гэвч яг үнэндээ Төрөө тун удахгүй гадагшаа явах гэж байсан дүүгээ гаргаж өгөхөөр ээжийнхээ хамт хооллох гэж орсон юм байж. Тэр үеэс л түүний ээж хүүгийнхээ нийгмээс тусгаарлагдмал байдлын эсрэг тэмцэж эхэлсэн байна. Ээж хүү хоёрын хамгийн түрүүнд сонгож очсон газар бол ‎"Ахиллис" олон улсын байгууллагын Монгол дахь салбар байжээ. 

"Ахиллис" олон улсын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулахад чиглэсэн зорилтот ажлууд хийгээд тэр дундаа спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна. Төрөө тус клубт орсныхоо дараа ууланд тогтмол алхаж эхлэн, гүйлтийн спортоор ч тууштай хичээллэсэн байна. Үүнийг дагаад түүний нийгмийн амьдрал ч идэвхтэй болж, ажилд хүртэл орсон гэнэ. 

"Би чадахгүй, би болохгүй гэх хүний толгой доторх бодлыг хоол, хувцас өгөөд өөрчлөх боломжгүй. Харин хувь хүнийг үргэлж хойш нь татаж байдаг гутранги бодлыг л эерэг болгон хувиргах нь хамгийн үр дүнтэй арга" гэж "Ахиллис" ТББ-ын гүйцэтгэх захирал, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун ярьсан юм.  

Энэ жилийн "Улаанбаатар марафон"-ны 21 км-ын зайд "Ахиллис" клубээс 20-оод залуус гүйснээс тэр гуравдугаар байранд орж ирсэн юм. Биеийн тамир, спорт тэр дундаа гүйлт бүхнийг эрүүлжүүлдэг гэдгийн нэг том жишээ бол Б.Төрбат. Түүнтэй адил олон хүмүүс өөрийгөө ялан дийлэхээр гүйж байна. Спортоор хичээллэж, хамгийн гол нь эрүүл, зөв, эерэг бодолтой болж байна. Юутай сайхан!

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyuntuya(202.55.188.34) 2019 оны 05 сарын 27

Ахиллас олон улсын байгуулага бид бүгдийн нийгмийн хариуцлага хувь хүн хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн бэрхшээл саадыг яаж давж болдог вэ гэдгийг маааш тодорхой харуулж өгч чадаж байгаа Монголын анхны твв байгууллага Бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийн эмнэлэг сургууль хэнээрч хэлүүлэлэлтгүй барих л шаардалага нэн даруй л барих анхаарх цаг болсон энэ хүний нөр их хөдөлмөрөөс харагдаж байна Бид ХБ иргэн Очоод үзүүлдэг эмнэлэг хүүхэд ээлтэй сургууль Өндөр настнаа асарч сувилдаг сайн дурийнхан хэнээрч хэлүүлэхгүй л сэтгэл гаргах цаг болсон байна баярлалаа

0  |  0
Zochin(202.179.30.30) 2019 оны 05 сарын 21

Yamar mundag zaluu ve bayar hurgie

1  |  0
Gerlee gerda (66.181.161.16) 2019 оны 05 сарын 21

Yagl vnendee dvv mini jiliin umnul hoolnii gazraas huugduj garch bsan harin unuudur bol uuriiguu ylan diilj bgaagiin tod jishee yumdaa dvvdee bayar hvrgiiy

2  |  0
Gerlee gerda (66.181.161.16) 2019 оны 05 сарын 20

Yagl vnendee dvv mini jiliin umnul hoolnii gazraas huugduj garch bsan harin unuudur bol uuriiguu ylan diilj bgaagiin tod jishee yumdaa dvvdee bayar hvrgiiy

2  |  0
zochin(202.179.27.13) 2019 оны 05 сарын 21

yamar mundagiin amjilt husiy!Ushuu ih amjiltii orgil uud duulen temuul chi chasnaa chi chadahgui bol uur hen chadah yum chadahiin tuluu uragshaaa

1  |  0
Мөө ажаа(103.229.120.73) 2019 оны 05 сарын 21

Төрөөдөө баяр хүргэе

1  |  0
Baagii(202.21.109.86) 2019 оны 05 сарын 18

Amjilt husii

0  |  0
Тээгий(202.9.42.65) 2019 оны 05 сарын 21

Баяр хүргье мундаг шүү.

2  |  0
Зочин(202.9.42.207) 2019 оны 05 сарын 18

Мундаг залууд баяр хүргэе.

3  |  0
Top