Энэтхэгт “Тауктае” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Энэтхэгийн баруун эргийг нөмөрсөн “Тауктае” хар салхины улмаас 12 хүн амиа алдаж, 120 орчим хүн сураггүй алга болоод байна.

Хар салхинд Карнатака муж хүчтэй өртөж, аадар бороо, хүчтэй салхины улмаас зургаан хүн амиа алджээ. Тус мужид 120 орчим байшин нурж, бэртэж гэмтсэн хүмүүсийн мужийн засгийн газраас байгуулсан тусламжийн төвүүдэд шилжүүлжээ.

Гоа мужид байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алджээ. Тус мужид олон арван байшин, барилга нурж, цахилгаан тасарснаас гадна мянга гаруй мод үндсээрээ булгаран унажээ. Керала, Махараштра мужид хүчтэй салхины улмаас нурсан барилга, модонд даруулж хоёр хүн нас барсан байна.

Энэтхэгийн Тэнгисийн хүчин Мумбаи хотоос 175 км зайд живсэн усан онгоц дээр зорчиж явсан 120 хүнийг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Усан онгоцонд нийт 273 хүн явснаас 132 нь авраад байна. Эрлийн ажиллагаанд “Boeing P-8 Poseidon” эргүүлийн онгоц, Тэнгисийн цэргийн нисдэг тэрэгнүүдийг дайчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top