Энэтхэгт “Ремал” циклоны улмаас 1.1 сая хүнийг нүүлгэн шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

Асар хүчтэй “Ремал” циклонтой холбогдуулан Энэтхэгийн Баруун Бенгал мужийн эрэг орчмын нутгаас 1.1 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Эрх баригчид Бенгалын булангийн эрэг орчим байрладаг мужуудад аялж байгаа жуулчдад зочид буудлаасаа гарч, илүү аюулгүй газарт очихыг зөвлөжээ. Баруун Бенгал мужтай хил залгаа Бангладешийн эрэг орчмын нутгуудад байгалийн гамшигт үзэгдлийн гол хүч дайрчээ. “Ремал” циклон Бангладеш болон Энэтхэгийн зүүн эрэгт хүрээд байгаа бөгөөд салхины хурд 120-135 км/ц хүрчээ.

“Ремал” циклон Өмнөд Азид энэ улиралд тохиож буй анхны хүчтэй агаарын урсгал болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top