АНУ-ын Флорида мужид хоёр сая хэрэглэгч цахилгаангүй болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

АНУ-ын Флорида мужид Иэн хар салхины улмаас хоёр сая гаруй хэрэглэгч гэрэл, цахилгаангүй болоод байна. Энэ нь тус мужийн нийт хэрэглэгчдийн 20 хувийг эзэлж байна.

Байгалийн гамшигтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус мужийн хэд хэдэн хотын захирагч нартай утсаар ярьж, холбооны Засгийн газраас шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Флорида мужийн баруун өмнөд эрэг лхагва гарагт /2022.09./ Иэн хар салхинд өртөв.

Мэргэжилтнүүд Иэн хар салхиийг Саффир-Симпсоны шаталбараар аюулын дөрөвдүгээр зэргээр үнэлжээ. Хар салхины дээд хурд 240 км/ц хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top