“Нанмадол” хар салхи Японы баруун өмнөд хэсгийг дайран өнгөрч, аадар бороо, үерийн аюул дагууллаа.
Кюүшү арал даяар цахилгааны сүлжээ гэмтсэнээс болж олон арван мянган байшин тоггүй болжээ. Оршин суугчдаас гэмтэж бэртсэн хүмүүс байгаа бөгөөд хар салхи мөн Хоншү арлыг дайран өнгөрсөн байна.
“Нанмадол” хар салхины улмаас Японы ихэнх нутагт цаг агаарын хүнд нөхцөлөөс сэрэмжлүүлж байгаа аж. Хар салхи аадар бороо дагуулж, үер, хөрсний гулгалт үүсгэх магадлалтай байгаа юм. Гамшигт өртсөн бүс нутагт амьдарч буй хоёр сая гаруй хүнийг шуурганаас хамгаалах байр руу нүүлгэн шилжүүлжээ.
Кюүшү арлын бүс нутгийг дайран өнгөрч буй хүчтэй хар салхины улмаас цахилгаан дамжуулах шугамууд эвдэрч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн доголджээ.
Мягмар гарагт Хоншү арлын ихэнх нутгаар аадар бороо орж, үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэйг Цаг уурын агентлаг анхааруулсан байна. Токио болон Канагавад үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Аюулаас сэрэмжлүүлэх түвшин буурсан боловч Японы зүүн өмнөд хэсэгт эрсдэлтэй хэвээр байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )