ЯПОН I 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 18

Номхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн "Нанмадол" хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа билээ.

Япон улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлаж, баруун өмнөд хэсэгт хоёр сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

NHK телевизийн мэдээлснээр, хар салхи Кюүшү арлын өмнөд хэсэг, ялангуяа Кагошима мужийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж. Одоо эргийн Миязаки, Кагошима, Амакүса хотуудын нэг сая орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байгаа гэнэ.

Нишиноомотэ хотод гамшгаас урьдчилан сэргийлэх хамгийн дээд түвшний аюулын дохио асжээ.

Мөн "Japan Airlines" болон "All Nippon Airways" компаниуд Японд газардах болон хөөрөх 335 нислэгээ цуцалсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rj(180.33.193.155) 2022 оны 09 сарын 18

Ki otiimvvv nth July ro

0  |  0
Rj(180.33.193.155) 2022 оны 09 сарын 18

Ki otiimvvv nth July ro

0  |  0
Top