Энэтхэгийн далай дахь Францын эзэмшлийн Майотте аралд буусан “Шидо” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо мянгыг давж магадгүй гэж BFMTV суваг мэдээлжээ.
“Шидо” далайн хар шуурга нь сүүлийн 900 жилд гарч байгаагүй хүчтэйд тооцогдож байна. Салхины хурд 225 км/ц-т хүрч байжээ.
Байгалийн гамшигтай холбогдуулан арлын эрх баригчид хатуу хөл хорио тогтоогоод байна. Францын тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Франсуа Дюроврегийн мэдээлснээр, “Шидо” хар салхины улмаас арлын дэд бүтэц ихээхэн гэмтжээ.
Сэтгэгдэл ( 0 )