АНУ-ын зүүн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн Хелен хар салхины үр дагаврыг арилгах ажил үргэлжилж байгаа бөгөөд шуурганы улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр 120-д хүрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баруун хэсэг нь үерт автсан Хойд Каролина мужид ирэх лхагва гарагт очихоор төлөвлөж байна.
Даваа гарагийн өглөөний байдлаар Каролина, Жоржиа мужуудад 1 сая гаруй иргэн цахилгаангүй хэвээр байна. Өнгөрсөн пүрэв гаригийн шөнө Флорида мужийн Биг Бенд бүс нутгийг дайран өнгөрсөн 4-р зэрэглэлийн хар салхины улмаас хөрсний нуралт үүсжээ. Хэдийгээр Жоржиа, Каролина, Теннесси мужуудад хүрэхээсээ өмнө салхины хүч суларсан ч замдаа таарсан бүхнийг сүйтгэжээ. Ням гарагт Хойд Каролинагийн Олон нийтийн аюулгүй байдлын газраас хоол хүнс, ус болон бусад хэрэгцээт зүйлсийг ихээхэн хохирол амссан Бункомбе мужийн Ашвилл хотод хүргүүлсэн гэж мэдэгджээ.
Хойд Каролина мужийн амбан захирагч Рой Купер "Энэ бол урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй эмгэнэлт явдал тул тийм хэмжээний хариу арга хэмжээ авах шаардлагатай байна" гэв. Хойд Каролинагийн баруун хэсэгт олон зуун зам хаагдаж, 1000 гаруй хүн хоргодох байранд байгаа гэж Холбооны Онцгой байдлын албаны хүмүүс даваа гарагт мэдэгдэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний гвардийн 500 гаруй цэрэг Хойд Каролина мужийн баруун хэсэгт 100 гаруй аврах ажиллагаанд тусалж, 119 хүн, амьтдыг аварчээ. Мөн 50 гаруй эрлийн баг эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Даваа гарагийн өглөө Өмнөд Каролина мужид 700,000 гаруй байшин, түүний дотор Жоржиа мужид 500,000 гаруй, Хойд Каролинад 400,000 байшин цахилгаангүй болсон гэж poweroutage.us мэдээлэв. АНУ-ын Улаан загалмайн нийгэмлэг нүүлгэн шилжүүлсэн 9,400 орчим хүнд зориулж 140 гаруй хоргодох байр нээж, дэмжлэг үзүүлжээ. AccuWeather-ийн тооцоолсноор Хелен хар салхи 145-160 тэрбум долларын хохирол учруулсан байна.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 1 )
АНУ- с украйны дайныг санхүүжүүлсэн мөнгөтэй тэнцэх хэмжээний хохирлыг, Хелен хар салхи 145-160 тэрбум долларын хохирол учруулсан байна. энэ 1юм хэлээд бна даа..............