АНУ-д хар салхины улмаас найман хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

АНУ-д хар салхи болж, дөрвөн мужийн найман хүн амиа алджээ. Техас, Луизиана, Миссисипи болон Алабама мужийн найман хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж бэртэж, зарим нь ор сураггүй алга болжээ.

“USA Today” сонинд мэдээлснээр байгалийн гамшгийн улмаас 100 мянга орчим байшин барилга, худалдааны байгууллага тог цахилгаангүй болсон байна. Техасын нэгэн хотод л гэхэд өчигдөр 25 хүн гэмтэж бэртжээ. Тэдний наймынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна Миссисипид 20 орчим хүн гэмтэж бэртжээ.

Хар салхитай холбоотойгоор Техаст 2000 нислэг саатах, цуцлагдах зэргээр асуудал үүссэн байна.

Өмнө нь хар салхины улмаас Франклинд хоёр хүүхэд амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top