Авто зам, замын байгууламжуудыг НЭЭЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 18

Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар  2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас  өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.
-А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр
-А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь
-А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад 
-А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан
-А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан
-А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.
Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top