Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Квазулу Натал мужид хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас нас барсан хүний тоо 253-д хүрчээ.
Тус улсын “eNCA” сувгийн мэдээлснээр, Дурбан хотын бүсэд дунджаар 300 мм бороо оржээ.
Квазулу Натал мужийн засгийн газар үерт өртсөн бүс нутгийг гамшгийн бүс гэж зарлаад байна. Нөхцөл байдалтай танилцахаар гамшгийн бүсэд тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса ажиллаж байна. Үерийн улмаас орон гэргүй болсон ард иргэд түр орогнох байранд орогнож байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.
Энэ сарын 8-наас эхлэн тус улсад цаг уурын ховор үзэгдэл болж байна. Өмнөд туйлаас ирсэн хүйтэн агаарын масс тус улсын дээр тогтож, их хэмжээний хур тунадас, хүйтэн агаар авчирчээ. Байгалийн гамшигт Өмнөд Африкийн зүүн өмнөд бүс нутгууд хамгийн ихээр өртөөд байна.
Үүнтэй зэрэгцэн өмнөд Африкийн Цаг уурын алба аадар бороо үргэлжлэн орох тухай сэрэмжлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )