Австралийн Маккуори их сургуулийн археологичид Суданы Сахарын цөлийн гүнд ер бусын хадны сүг зураг илрүүлжээ.
Дөрвөн мянган жилийн настай эртний бүтээлүүдэд ногоон нугаар бэлчиж буй үхэр сүрэг, олон тооны завь дүрсэлсэн байна. Сүг зураг олдсон газраас хамгийн ойр оршдог нуур, цөөрөм нь 100 км алсад Нубиа нуур байдаг. Түүнчлэн, зүүн Сахарын Атбай цөл хэмээн нэрлэдэг энэхүү газар сүүлийн 1000 жилд мал аж ахуй эрхлэхэд таагүй нутаг гэж үздэг байжээ. Судлаачдын ярьснаар, сүг зургууд “Африкийн чийглэг үе”-ийг гэрчилж байна. Таван мянган жилийн өмнөх тэр үед Сахарын цөл усаар элбэг ногоон нуга байжээ. Тиймээс хадны зургуудыг Африкийн муссон ирэхээс өмнө бүтээсэн гэж археологичид үзжээ. Африкийн муссоны улмаас ногоон нуга цөл болж, хүмүүс Нил мөрөн рүү дөхөж суурьшсан байна. Уур амьсгалын өөрчлөлт 3000 жилийн өмнө гарсан аж.
Сэтгэгдэл ( 1 )
buh zuil ene man gaas bolj bn. uhnaagiin hurel suh ogtsor boldog bol 76 g bugdig ni alah ymsan. bi huwidaa 3 huugee ulsiin ih hurald oruulj ene niigmiig uurchluh bolno