Испанид Палеолитын үеийн агуйн “музей” олдов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Испанийн Сарагосагийн их сургуулийн эрдэмтэд Зүүн Ибериа мужийн Валенсиа хотоос холгүй байрладаг Кова Донес агуйд олон зуун эртний сүг зураг илрүүлжээ.

Дор хаяж 24 мянган жилийн настай энэхүү олдвор нь Европ дахь Палеолитын үед хамаарах хамгийн том дурсгал болж байна.

Испани нь Палеолитын үеийн хадны зургуудынхаа тоогоор тэргүүлдэг ч ихэнх нь тус улсын хойд бүс нутагт олддог байна. Зүүн Ибериад ийм төрлийн урлагийн бүтээл цөөн тоогоор л олддог аж. Газар доорх галерейд адуу, буга, бух гөрөөс, гөрөөсийг дүрсэлжээ. Кова Донес агуйн сүг зургууд олон янзын техник ашигласнаараа онцлог гэж археологичид онцолжээ. Ихэнх зургуудыг шавраар зурсан нь эрдэмтдийн сонирхлыг мөн татаж байна. Палеолитын үеийн урлагт шавраар зураг зурах арга дэлгэрсэн байсан ч үүнийг гэрчлэх дурсгал цөөн үлджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top