Аргентины Үндэсний судалгааны зөвлөл, Антропологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд Патагониа мужийн нутаг дэвсгэр дэх нэгэн агуйгаас илрүүлсэн эртний сүг зураг өмнө нь тооцож байснаас илүү эртнийх болохыг тогтоожээ.
Эртний уран зургийн галерей 100 орчим үеийн мэдлэгийг дамжуулах үүрэг гүйцэтгэж байжээ. “Science Advances” сэтгүүлд бичсэнээр, агуйн сүг зургийг 8200 жилийн өмнөөс зурж эхэлсэн байна. Газар доорх галлерейд нийт 446 сэдвийг хамарсан 895 дүрслэл бий. Эрдэмтэд энэхүү онцгой төрлийн цаг тооны бичээс нь 3000 жил үргэлжилсэн гэж үзэж байна. Тухайн үед эл бүс нутаг халуун, хуурай уур амьсгалтай байсан тул эртний хүмүүс агуйг харилцаа холбоо тогтоох газраар сонгон, зургийг хэлбэрээр мэдээллээ үлдээдэг байжээ. Эл мэдээллийн ачаар омгууд тэрхүү хатуу ширүүн уур амьсгалд амьд гардаг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )