Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгаа либералчлах 300 гаруй шинэчлэл хийх тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэрбээр энэхүү зарлиг нь улсдаа бүтцийн өөрчлөлт хийх, эдийн засгийн хөгжлийг хазаарлаж байгаа олон тооны саад тотгорыг арилгах зорилготой хэмээн онцолсон байна.
Шинэчлэлийн хүрээнд хувьчлал явуулах, экспортыг либералчлах, үнийг зохицуулалтаас татгалзах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Ойрын үед парламентын ээлжит бус чуулганыг хуралдуулна хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын эдийн засгийн сайд Луис Капуто үндэсний валютын ханшийг хоёр дахин сулруулах тухай зарласан билээ. Түүнчлэн, нийтийн тээвэр, эрчим хүчний салбарт олгодог татаасны хэмжээг бууруулж, дэд бүтцийн салбарын санхүүжилтийг зогсоож, төрийн аппаратыг цомхотгохоор болсон билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эдийн засгийн шок эмчилгээ\n
Манайд хэрэглээд мань чинь элгээрээ хэвтсэн дээ. Улс гэхэд хэцүү болсон. Гэхдээ Аргентин бол олон зах зээлтэй ашигтай байж мэдэх юм шүү