Аргентин, Чилийн хил дээр хүчтэй газар хөдлөлт болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Аргентин, Чилийн хил дээр 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Аргентины талын мэдээллээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 20.06 цагт Жужуй мужид 220 км гүнд бүртгэгджээ. Чилид газар хөдлөлт 248 км гүнд бүртгэгдсэн байна.

Байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлын талаарх мэдээлэл ирээгүй байна.

Өмнөд Америкийн энэ бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top