Аргентинд өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн цоо шинэ төрөл олдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Аргентины эрдэмтэд өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн цоо шинэ төрлийг нээсэн тухай тус улсын Шинжлэх ухаан, техникийн судалгааны үндэсний зөвлөл мэдээлжээ.

Жижиг биетэй үлэг гүрвэлийн араг яс тус улсын Рио Негро мужийн Салитрал Морнео хотод олдсон байна. Анкилозавр төрөл зүйлд хамаарах үлэг гүрвэлийг Patagopelta cristata гэж нэрлэсэн байна. Анкилозавр төрөл зүйл нь дунд зэргийн биетэй өвсөн тэжээлт хуягт үлэг гүрвэл. Энэ төрөл зүйл 66 сая жилийн өмнөх үеийг хүртэл дэлхий дээр амьдарч байжээ. Patagopelta cristata төрөл 70 орчим сая жилийн өмнө амьдарч байжээ. Эл үлэг гүрвэл хэмжээгээрээ бусад үлэг гүрвэлийг бодвол жижиг байсан ба урт нь 2-3 метр байжээ.

Хуягт үлэг гүрвэлийн төрөл зүйлд хамаардаг гэхэд Patagopelta cristata хэмжээгээрээ туйлын жижиг гэнэ. Таазны яс нь дөнгөж 25 см байгаагаас үзвэл 2-3 метр урт байсан гэж эрдэмтэд тооцоолж байна. Анкилозавр төрөл зүйлийн үлэг гүрвэлүүд голдуу 3-5 метр урт байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top