Үлэг гүрвэлүүдийн “оршуулгын газар” аялал жуулчлалын үзмэр болгоно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 05

ОХУ-ын Амурск муж үлэг гүрвэлүүдийн “оршуулгын газрыг” аялал жуулчлалын үзмэр болгохоор ажиллаж байна.

Энэхүү үзмэр нь дэлхийн дахины хувьд хамгийн онцгой байх бөгөөд жуулчид өөрсдөө хоёр улсын нутаг дэвсгэрт нэгэн зэрэг палеонтологийн судалгаа хийх боломжтой гэж төслийн удирдагч Ирина Палаева онцолжээ. Түүний ярьснаар, үлэг гүрвэлүүдийн үзмэрийг үзсэний дараа жуулчид 350 км аялж, Хятадын Ляонин муж дахь Бэйпяо малтлагын газарт очих аж. Тэнд үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг судалж байгаа. Цэрдийн хожуу үеийн үлэг гүрвэлүүдийн “оршуулгын газар” нь 1.5 га талбайг эзэлдэг бөгөөд үлэг гүрвэлүүдийн 2000 мянга гаруй чулуужсан яс олдоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu