Дээд хурдаараа явж байгаа пикапт мөргүүлээд ажрахгүй үлэг гүрвэл илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

Калифорнийн их сургуулийн палеонтологичид Цэрдийн галавын үед буюу 112 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт аварга биетэй нодозавр /Borealopelta markmitchelli/ үлэг гүрвэлийн хамгаалагч хуягийг нь судалжээ.

Нодозавр үлэг гүрвэл нь зургаан метр урт, хоёр тонн жинтэй байжээ. Тэд кератин давхарга, ясан зүүнээс бүтсэн хуягт бүрхүүлтэй байжээ.

Палеонтологичдын баг 2017 онд Канадын Алберт мужид илрүүлсэн нодозаврын чулуужсан ясыг шинжлэхэд эртний үлэг гүрвэлийн биеийн зарим хэсгийн кератин давхарга нь 16 см зузаан байсныг тогтоожээ. Харьцуулахад, орчин цагийн бод малын эврийн кератин бүрхүүл 1.5 см байдаг аж.

Эрдэмтдийн тооцоолсноор, нодозавр нэг кв м-т 125 мянган жоул энергийн цохилтын ажралгүй даах чадалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, дээд хурдаараа давхиж байгаа хоёр тонны жинтэй Ford F150 пикапт мөргөсөнтэй тэнцэх хүч юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top