Иран, Аргентин БРИКС-т элсэх өргөдөл өгөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

 

Иран, Аргентин БРИКС-т нэгдэх өргөдөл өгсөн тухай Ираны “Тасним” мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Аргентины Ерөнхийлөгч Алберто Фернандес гурван хоногийн өмнө БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус улс БРИКС-т нэгдэх хүсэлтэй буй тухай мэдэгдсэн бол даваа гарагт Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Саид Хатибзаде Иран БРИКС-т элсэх эрмэлзэж байгааг дуулгажээ.

БРИКС-т Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг таван улс багтдаг. БРИКС нь эдгээр таван улсын нэрийн эхний үсгийн нийлбэр юм. БРИКС-ийн эгнээг тэлэх санаачилгыг анх БНХАУ гаргаж байв.

Иран, Аргентинаас гадна хэд хэдэн улс БРИКС-т нэгдэх хүсэлтэйгээ илэрхийлээд байна. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн шинжээчийн хэлснээр, БРИКС нь өргөжих түүхэн мөчид тулж ирээд байна. Өнөөгийн нөхцөл байдалд энэ нь зүйтэй алхам гэж шинжээч онцолжээ. БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт өргөтгөсөн “БРИКС+” форматаар өрнөж, үүнд хэд хэдэн улс нэгдээд байна. Ойрын ирээдүйд эл нэгдэл Латин Америк, Ойрх Дорнод, Зүүн өмнөд Азийн улс орнуудаар эгнээгээ тэлэх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр, өрнөд ард түмнүүдийн дунд хана барьж, хориг арга хэмжээгээрээ эдийн засгийн хөгжлийг нь боомилж байгаа бол БРИКС нь ард түмний хооронд гүүр барьж, ойртуулна гэсэн мессеж өгөх юм. Бээжинд энэ сарын 23-24-нд болсон дээд хэмжээний уулзалтаар үүнийг баталсан олон баримт, тоо дурдагдсан. Өнгөрсөн онд гэхэд БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 50 хувийг хангажээ. БРИКС-ийн таван орны худалдааны нийт эргэлт 8.55 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн хөгжлийн голомт нь хаана буйг харуулж байна гэж шинжээч дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bibi(66.181.161.46) 2022 оны 07 сарын 01

Bid ch gesen ene egzegtei tsag ued negdej 2 hurshteigoo hamtiin ajillagaagaa idevhijuuleh heregtei.

0  |  0
МНГЛ(103.229.121.172) 2022 оны 07 сарын 01

МОНГОЛ УЛС ЭЛСЭХ ХЭРЭГТЭЙ. МӨХӨЖ БАЙГАА БАРУУНЫХАН АНУ ААС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГГҮЙ.

1  |  0
Зочин(94.139.24.118) 2022 оны 07 сарын 01

Хуцдаг халтарууд юмаа… Энэ зиндаа.мн гэж оросоос цус үнэртүүлсэн бузар мөнгө авч оросын талын тархи угаалт хийгээд байгаад тагнуул цагдаа нь анхааралдаа аваач!!!!

2  |  6
Би(153.133.165.150) 2022 оны 07 сарын 01

Дандаа иргэд нь лалрын амьдардаг улсууд бгаа биз?! \nХэрэв монгол хүнийг эдгээр улсуудад очиж амьдар гэх юм бол явах хүн бна уу?!

2  |  6
Зочин(66.181.161.120) 2022 оны 07 сарын 01

Монголч элсэх хэрэгтэй.

10  |  2
Top