Аргентины дэд ерөнхийлөгч Кристина Киршнерийн аминд халдахыг завджээ.
Түүнийг автомашинаас бууж, гэр рүүгээ алхах үед зэвсэглэсэн этгээд буудахыг завдсан байна. Авлигын хэрэгт буруутгагдаад буй Кристина Киршнерийн гэрийн гадаа хүмүүс цугларч, дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.
Киршнерийн аминд халдахыг завдсан этгээдийг баривчилж, 35 настай Бразилын иргэн болохыг тогтоосон байна. Түүний буу нь цэнэглэгдсэн байсан ч азаар гацсан байна.
Сэтгэгдэл ( 0 )