Энэтхэгийн Уттар Прадеш мужид парламентын гишүүн асан Атик Ахмед болон түүний дүүг буудан, амь насыг нь хөнөөжээ. Аллага шууд эфирийн үеэр болсон байна.
Ах, дүү хоёрт хүн хулгайлсан зэрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө бүх насаар нь хорих ял оноосон байжээ. Тэд цагдаа нарыг хяналт дор эмнэлгийн үзлэгт орох гэж явах үеэр сэтгүүлчдэд тайлбар өгч байсан байна. Дүрс бичлэгээс үзвэл, гартаа гав зүүсэн Атик дүү Ашрафын хамтаар сэтгүүлчдэд тайлбар өгч байх үеэр нэг этгээд буу гарган, Атикийн толгой руу бууддаг. Парламент гишүүн асан унасны дараа дахин хэд хэдэн удаа буун дуу гарч, түүний дүү мөн газарт унаж байгаа нь дүрс бичлэгт гарчээ.
Хэрэг гарсан Праяграж хотын эрх баригчдын мэдээллээр, гурван этгээд сурвалжлагчийн дүрээр ах, дүү Ахмед нарт дөхөж очжээ. Гэмт этгээдүүд цагдаа нарт бууж өгсөн байна. Тэд хиндү шашинтнуудын лалын шашинтнуудын эсрэг явуулж буй хөдөлгөөний уриа лозунг болох “Жай Шри Рам“ хэмээн хашхирч байжээ. Амиа алдсан ах дүү хоёр улстөрч лалын шашинтай байжээ.
Ах, дүү хоёрыг дагалдаж явсан цагдаагийн алба хаагч Рамит Шармагийн ярьснаар, гэмт этгээдүүд хэргийн газар мотоциклоор ирсэн байна. Тэд тайлбар авах нэрийдлээр ах, дүү хоёрт ойртжээ. Ах, дүү хоёр улстөрч хоёулаа толгойдоо буудуулжээ. Атик Ахмед /60 настай/ Уттар Прадеш мужаас дөрвөн удаа парламентад сонгогдож байжээ. 2019 онд түүнд хүн хулгайлсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон байна. Ахмедын эсрэг нийт 100 гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн байжээ. Хэдхэн хоногийн өмнө түүний 19 настай хүү Асад цагдаа нартай буудалцах үеэр амиа алджээ. Асад Ахмедыг хүн амины хэргээр шалгаж байсан аж.
НҮБ-ын мэдээллээр, Уттар Прадеш мужид сүүлийн хэдэн жилд ял оноосон 180 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Ихэнх аллага “цагдаа нартай мөргөлдсөн” гэх үеэр гарч байсан байна. 2019 онд НҮБ-ын хүний эрхийг хамгаалах комисс Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужид хуулиас гадуур цаазлах, хүн хулгайлах гэмт хэргийн талаар тусгай тайлан гаргаж байжээ. Хараат бус хяналтын бүлгийн мэдээллээр, Энэтхэгийн олон зуун улстөрчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байна. Уттар Прадеш мужийн сайд нарын тал нь эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байна. Тус мужид хуулиас гадуур цаазлах гэх 59 хэргийн мэдээлэл батлагдсанаас 15 тохиолдолд лалын шашинтнуудын амийг хөнөөсөн байна. Аллага бүр хохирогчид саатуулагдсан байх үеэр гарч байжээ. Уттар Прадеш мужийн цагдаагийн алба хохирогчид цагдаа нартай буудалцах үеэр устгасан хэмээн мэдэгддэг байна.
Сэтгэгдэл ( 14 )
буудахгүй бол ялаас мултараад дахиад бузар үйлдэлээ хийнэ.......
Маш олон хулгай нар бгаа шүү
puting ingej buudwal tuurna
Манангийнхныг ийм тавилан удмаар нь ямагт нь хүлээж байх болтугай.Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг дээ
Манайд ч буудчмаар их хурлын гишүүд, ман аны хулгайчууд их бийдээ яваандаа ард түмэн цөхрөөд ирэхээрээ хорсол заналд хүрч хороож устгах бодол орж ирнэ гэдгийг луйварчид санаж явах хэрэгтэй
Олон нийтийг басамжилж доромжилвол ийм зүйл ойрхон бдаг. Үйл үйлээ дагаж явдаг шүү
Буу олддог бол буудчихаар хүмүүс байна
Энэ идэж гударч дуусахгүй улсын мөнгийг \n хулгайлагчдыг ингээд буудчих юмсан
evgui evgui AN MAN d ingej uheh tavilan tai olon hulgaichud bii dee
yaanaa manai uls torchid ingej buuduulah vii dee!!!
Mundag bshtee
Энэтхэгт сонгууль болгоноор ийм аллагууд гардаг
Манай улс төрчид нэртэй ингэж буудуулах нөхөд их л олон боллоо доо!!!!Би олон жил улс төрд байгаад баяжсан хулгайчуудыг ингэж буудвал ёстой гайхахгүй шүү!!!!Өшөө бууд гэж л уриална?
Лалын шашин ер бүткү юм байна дөө .