Өчигдөр /2024.09.15/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампын амь насанд дахин халдахаар завджээ.
Түүнийг гольф тоглож байх үеэр буудалцаан гарсан бөгөөд Трамп хэдхэн зуун метрийн зайд байжээ. Гольфийн талбайн ойролцоох бутнаас буу шагайж байсан этгээд рүү нууц албаны ажилтан эхлээд гал нээсэн байна. Сэжигтэн гольфийн клубийн ойролцоох бутанд нуугдахыг оролдсон ба хожим нь баривчлагдсан байна. Түүний нуугдаж байсан газар дурантай Калашников автомат буу, камер зэрэг эд зүйлс олджээ. Холбооны мөрдөх товчоо болсон хэрэг явдлыг амь насанд халдахыг завдсан хэрэг хэмээн үзэн, шалгаж эхэлжээ.
Сэжигтэн этгээд болох Райан Уэсли Рут нь Украинд очиж байсан бөгөөд Киевийн эрх баригчдын дэмждэг нэгэн байсан гэж “The New York Post” мэдээлжээ. Тэрбээр Украинд зориулж хандив цуглуулах арга хэмжээнд оролцож байсан байна. Facebook дэх түүний постуудаас үзвэл Рут гаднын сайн дурынхныг дайн явуулж байсан эсвэл явуулахыг оролдож байсныг илтгэж байна гэж ВВС агентлаг онцолсон байна. Тэрбээр “Цэргүүд ээ, над руу битгий утасдаарай. Бид Украиныг Афганистанаас цэрэг хүлээн авахыг зөвшөөрүүлэхийг оролдож байгаа бөгөөд ойрын саруудад хариу авна гэж найдаж байна. Тэвчээртэй байгаарай” гэсэн постыг өнгөрсөн долоодугаар сард оруулж байжээ. Мөн “Ryan Routh” гэсэн эккаунтуудад палестинчууд, Тайванийг дэмжсэн постууд байсан гэнэ.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нууц албанд Трампын аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.
Доналд Трамп энэ талаар “Намайг юу ч зогсоохгүй. Би хэзээ ч бууж өгөхгүй. Намайг дэмждэг та бүхнийг үргэлж хайрлах болно” хэмээн мэдэгджээ. Хоёр сарын өмнө Доналд Трамп Пенсилван мужийн Батлер хотод дэмжигчидтэйгээ уулзалт хийж байх үер мөн халдлагад өртөж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Жо Байдены хийж байгаа ажил нэг иймэрхүү,