Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн амь насанд халджээ. Тэрбээр цээж, хэвлий, хөлдөө буудуулсан байна. Түүн рүү 71 настай зохиолч Юраж Синтула гэгч гал нээсэн бөгөөд гэмт этгээдийг баривчилжээ.
Юу болов
Словакийн баруун Хандлова хотод засгийн газрын хуралдаан болсны дараа Фицо руу хэд хэдэн удаа бууджээ. Гэрчүүдийн ярьснаар, 4-5 буун дуу гарсан байна. Ерөнхий сайдыг эмнэлэгт нисдэг тэргээр хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэнэ.
Словакийн шадар сайд Томаш Тарабагийн мэдэгдсэнээр, Фицод хийсэн мэс засал амжилттай болж, амь нас нь аюулгүй.
Словакийн Дотоод хэргийн сайд Матуш Шутай Эштокийн мэдэгдсэнээр, халдлага үйлдсэн этгээд Ерөнхий сайд руу таван удаа бууджээ. Халдлагын улс төрийн сэдэлтэй гэж үзэж байна.
Гэмт этгээд мэдүүлэг өгөхдөө Фицогийн явуулж буй бодлогыг, ялангуяа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан үйл ажиллагааг дэмждэггүй байсан гэж мэдүүлжээ. Ерөнхий сайд руу гал нээсэн зохиолч Юраж Синтула нь либерал үзэлтэй, сөрөг хүчний либерал намыг дэмждэг нэгэн гэнэ. Роберт Фицо нь өрнөдийн Украины талаар явуулж буй бодлогыг шүүмжилж, Словакийг НАТО-ийн гишүүнээр элсэх өргөдлийг дэмжихгүй хэмээн мэдэгддэг бөгөөд түүнийг Москвагийн холбоотон хэмээн өрнөдөд нэрлэдэг юм.
Сэтгэгдэл ( 1 )
Гарчигаар чинь буруу ойлгож уншлааааа Зиндаа гуай