Аргентин улс БРИКС-ийн гишүүнчлэлээс албан ёсоор татгалзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 31

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей БРИКС-ийн удирдагчдад захидал илгээж, хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын тус холбоонд гишүүнээр элсэх төлөвлөгөөнөөс татгалзах шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан тухайгаа арванхоёрдугаар сарын 29-ний өдөр мэдэгджээ.

Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг орнуудаас бүрдсэн тус холбоо нь өнгөрсөн наймдугаар сард зургаан шинэ гишүүн элсүүлнэ гэдгээ зарласан юм. Аргентин, Этиоп, Иран, Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмирт улсын гишүүнчлэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр болох ёстой байлаа.

БРИКС-ийн орнууд одоогоор дэлхийн хүн амын 40 орчим хувийг, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд Ази, Африк, Ойрхи Дорнодын 14 улс тус холбоонд нэгдэх сонирхолтой байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шоу шоу(202.9.40.189) 2023 оны 12 сарын 31

44 тэрбүм долларын өртэй ард түмэн хайран байна, дайсныхаа хөнжил руу шургаад л ...

0  |  1
Top