КОВИД-19 | Цахимаар хичээл зааж байсан багш нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Аргентин улсад коронавируст цар тахлаас шалтгаалан цахимаар хичээл зааж байсан багш сургалтынхаа үеэр ухаан алдаж улмаар нас баржээ.

Аргентин улсын их сургуулийн Түүхийн багш XX зууны дэлхийн түүхийн талаар хичээл орж байхдаа ухаан алдаж газар дээрээ амьсгал хураасан байна.

Түүнд коронавирусний шинж тэмдэг илэрч байсныг Zoom хуудсаар хичээл заалгаж байсан нэгэн сурагч баталжээ. Хичээл зааж байхдаа амьсгаадаж улмаар ханиалгах шинж тэмдэг долоо хоногийн өмнөөс илэрсэн гэдгийг оюутнууд баталж байна.

Сэжигтэй тохиолдол байж магадгүй тул түүний нөхөр, охиныг тусгаарлан шинжилгээ авахаар болжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Аргентин улсад коронавирусний батлагдсан 450 мянган тохиолдол байгаагаас 9000 өвчтөн эндээд байна.


Эх сурвалж: The New York Post

Top