Алтайд Дундад зууны үеийн гэрийн дүрс бүхий хадны сүг зураг олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

ОХУ-ын Горно-Алтайн улсын их сургуулийн судлаачид Уулын Алтайн зүүн хэсэгт Дундад зууны эхэн үед энэ нутгаар амьдарч байсан эртний түрэгийн сууц болох гэрийн дүрстэй хадны сүг зураг олжээ. Орчин цагийн археологийн түүхэнд гэрийн дүрс бүхий хадны сүг зураг маш цөөн олдож байжээ.

Тус их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Никита Константиновын мэдээлснээр, эл ховор сүг зурагт хоёр гэрийг дүрсэлжээ. Сүг зураг МЭ 500 орчим жилд хамаарах гэнэ.

Үүнээс өмнө Киргиз болон Сибирийн өмнөд хэсэгт гэрийн дүрс бүхий сүг зураг олдож байжээ. Гэрээс гадна ан ав, тулаан, эр, эм буга, жад, туг барьсан морьтой хүнийг хадан дээр дүрсэлсэн байна. Эл бүх сүг зураг олон зууны жилийн өмнө Алтайд суурьшиж байсан түрэгийн овог аймгийн төрхийн талаарх нарийн мэдээлэл өгч байна гэж Константинов ярьжээ. Түүнчлэн, Алтайн зүүн хэсэгт эрдэмтэд МЭӨ II-I мянганд хамаарах сүйх тэрэгний сүг зураг илрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top