Асар том элсэн үүл Африкийн Сахара цөлөөс АНУ-ын зүүн өмнөд нутаг руу чиглэж байна гэж NBC News суваг мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү түйрэн сүүлийн 50 жилд байгаагүй өтгөн, асар том хэмжээнд хүрэх магадлалтай. Түйрэн Карибын тэнгист хүрээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд Мексикийн булан хүрч, Техас, Луизиана зэрэг АНУ-ын зүүн өмнөд хэсэгт хүрч болзошгүй гэнэ.
Астма болон амьсгалын замын өвчтэй хүмүүст байгалийн энэ үзэгдэл хүндрэл учруулж, тухайн бүс нутагт үзэгдэх орчныг хязгаарлах аюултай гэж анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Atlantiin dalaig bgaa mangar ym uu