Персийн булангийн орнууд хүчтэй шороон шуурганд өртөв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Асар хүчтэй шороон шуурга Катар, Саудын Араб зэрэг Персийн булангийн орнуудыг нөмөрчээ.

Өнгөрсөн баасан гарагийн орой тус бүс нутагт жилийн энэ улиралд тохиогоод байдаггүй бүгчим халуун болж, улмаар хүчтэй салхи гарсан байна. Үүний улмаас үүссэн шороон шуурга үзэгдэх орчныг хэдхэн метр болгон бууруулж, байшин, автомашинууд элс шороонд дарагджээ.

Шороон шуурга хүйтэн агаар авчирч, Катарын нийслэл Доха хотод агаарын температур огцом буурч, 16 хэмд хүрсэн байна.

Амралтын өдрүүдэд байгалийн үзэгдлийн улмаас иргэний болон цэргийн агаарын тээврийн үйл ажиллагаа хязгаарлагдсан байна. Тухайлбал, Саудын Арабын нисэх хүчний бүх нислэг цуцлагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top