Ойрх Дорнод дахь түншүүдээ хамгаалахад шаардлагатай бүхэн АНУ-д байгаа гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Америкийн цэрэг, цэргийн байгууламжууд болон Ойрх Дорнод дахь түншүүдээ хамгаалахад шаардлагатай бүхэн АНУ-ын засаг захиргаанд байгаа бөгөөд бид бүс нутгийн мөргөлдөөнийг даамжруулахгүй тогтоон барина гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Израилын батлан хамгаалахын сайдтай утсаар ярихдаа мэдэгдсэн байна.

“Аль нэг тал бүс нутгийн мөргөлдөөнийг даамжруулахын тулд хурцадмал байдлыг ашиглахыг бид зөвшөөрөхгүй. Иран алдаатай алхам хийж, харилцан цохилтуудад цэг тавьж буй Израилын саяны цохилтод хариу өгөх ёсгүй” гэж Америкийн сайд онцолжээ. Ираны олон удаагийн цохилтын хариуд тус улсын цэргийн байгууламжуудад цохилт өгсөн тухайгаа Израилын арми аравдугаар сарын 26-нд мэдэгдсэн юм.

Иран улсын Илам, Тегеран и Хузестан мужууд дахь цэргийн байгууламжууд руу Израилын зэвсэгт хүчин халдсан болохыг Ираны цэргийнхэн мэдээлсэн байна. “Израилын эрх баригчид Ираны нутаг дэвсгэрт цохилт өгснөөрөө алдаатай алхам хийлээ. Тэд Ираныг мэдэхгүй байна. Ираны ард түмний хүч чадал, идэвх санаачилга, шийдвэр төгс байдлыг тэд одоо болтол зөв үнэлж чадахгүй байна. Үүнийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй” гэж Ираны Дээд удирдагч аятолла Али Хаменеи өөрийн X (Twitter) хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top