АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн эсрэг нэвтрүүлсэн хоригийг цуцлах тухай зоригтой бөгөөд түүхэн шийдвэр гаргалаа гэж Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараа мэдэгдсэн байна.
“Орчин үеийн Сирийг сэргээх нухацтай ажил өнөөдрөөс эхэлж байна. Шинэ Сири улс нь олон улсын чухал бага хурал, чуулга уулзалтуудад оролцож, НҮБ-д далбаагаа мандуулж, хаалттай хаалгануудаа нээж, Арабын болон Өрнөдийн орнуудтай стратегийн харилцаа тогтоох зам гаргаж чадлаа” гэж тэр тэмдэглэжээ.
“Сири улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, эдийн засгийн хууль тогтоомжууд боловсруулах, улс орныг сэргээн босгох, бүх талаар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж олгосон таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх бодлого баримталж байна. Бид бүх хөрөнгө оруулагчийг талархан хүлээн авна. Бид Сирийг задран бутрахад хүргэхгүй, өмнөх дэглэмийн үзэл суртлыг сэргээхгүй” гэж Ахмед аш-Шараа хэлсэн байна.
Лхагва гарагт Эр-Рияд хотод болсон АНУ болон Персийн булангийн араб улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ахмед аш-Шараатай яриа хэлэлцээ хийсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )