АНУ-ын Худалдааны яам Иран, Хятад, Арабын Нэгдсэн Эмирт улс, Пакистан, ӨАБНУ-ын нийт 70 байгууллага болон компанийн эсрэг хориг нэвтрүүлсэн байна.
Америкийн засгийн газрын баримт бичгүүдийн товхимол буюу Холбооны улсын бүртгэлд мягмар гарагт байрлуулсан мэдээллээс үзвэл, АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчооноос БНХАУ-ын 42, Пакистаны 19, АНЭУ-ын 4, ӨАБНУ-ын 3, Ираны 2 компани болон байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа ажээ. Эдгээр байгууллага нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол болон гадаад бодлогод харшилсан үйл ажиллагаа явуулдаг гэж Америкийн засгийн газар тодорхойлсон байна.
Нэвтрүүлж буй хязгаарлалтын дагуу нийлүүлэгч компаниуд урьдчилан тусгай зөвшөөрөл авалгүйгээр Америкийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын Худалдааны яамны хоригт орсон хуулийн этгээдүүдэд илгээх боломжгүй болж байгаа юм. Ийм тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд татгалзсан хариу өгөх төлөвтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )