АНУ тус улсын зүгээс Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг үл харгалзан Ираны газрын тос тээвэрлэсэн Хятадын хоёр компани болон тэдгээрийн ажилтнуудын эсрэг хориг тавьж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ. Түүний хэлснээр, энэхүү алхам Ираны дэглэмийг орлогын гол эх үүсвэрээс салгахад чиглэж байна.
Хориг арга хэмжээнд Kunlun Holding болон COSCO Shipping Tanker компаниуд хамрагджээ. Эдгээр компаниуд АНУ-ын хар жагсаалтад орсон China Concord Petroleum Co., Limited, Kunlun Shipping Company Limited, Pegasus 88 Limited, COSCO Shipping Tanker (Dalian) Seaman & Ship Management Co, Ltd компаниудыг эзэмшдэг байна. Түүнээс гадна, АНУ эдгээр компаниудын таван ажилтны эсрэг хориг тавьж байгаа аж.
Энэ сарын 14-нд Саудын Арабын газрын тосны Saudi Aramco компанийн хэд хэдэн үйлдвэрт халдлага үйлдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тегераны эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгах үүрэг өгсөн билээ. Халдлагын хариуцлагыг Саудын Арабын тэргүүлсэн арабын холбооны тэмцэж буй Йемений босогчид хүситүүд өөртөө авсан ч Эр-Рияд, Вашингтон хоёр Тегераныг буруутгасан. Ираны засгийн газар үүнийг үгүйсгэж, газрын тосны хямрал бүс нутгийн эдийн засагт сөрөг нөлөөтэйг онцолсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
AHU zadarch, ustsj ugui bolmo.