Йемений хуситууд Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанийн объектуудад болон Эр Рияд, Даммам хотуудын нисэх онгоцны буудлуудад баллистик болон далавчит пуужин, дроны цохилт өгчээ.
Цохилтод “Saudi Aramco” компанийн байгалийн хий болон газрын тос боловсруулах үйлдвэрүүд өртөж, галд автчээ. Хуситууд мөн Эр Рияд дахь Халид хааны нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал болон Даммам дахь Фадх хааны нэрэмжит нисэх онгоцны буудалд цохилт өгсөн байна.
Сүүлийн 24 цагийн дотор хуситууд нийт 124 удаагийн цохилт өгчээ.
Саудын Арабын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээллээр, халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан байна.
Йемений хуситууд Саудын Арабын Эр Рияд хотын нисэх онгоцны буудалд цохилт өгч байгаагаас үл хамааран Эр Рияд хотноо Дэлхийн газрын тосны их хурал эхэлжээ.
Их хуралд оролцогчид эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох дэвшилтэт технологи, инновацад анхаарлаа хандуулна гэж Саудын Арабын эрчим хүчний яам мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )