Хуситүүд Израилын цэргийн объект руу баллистик пуужингаар цохилт өгөв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

Йемен дэх “Ансар Аллах” босогчдын хөдөлгөөний хуситүүд Израилын Тель Авив хотын ойролцоо байрладаг цэргийн объектод “Палестин-2” хэт авиан баллистик пуужингаар цохилт өгчээ. Пуужин байгаа амжилттай оносон гэж хуситүүдийн мэдэгдэлд онцолсон байна.

Израил Газын зурваст цэргийн ажиллагаагаа дахин үргэлжлүүлсний хариуд энэ сарын 18-нд Йемений хуситүүд Негев цөл дэх Израилын цэргийн баазад “Палестин -2” баллистик пуужингаар цохилт өгсөн тухай мэдээлж байсан юм. Хэрэв Газын зурваст дахь цэргийн ажиллагаа зогсохгүй бол хуситүүд халдлагынхаа цар хүрээг өргөжүүлнэ хэмээн мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu