Египет Газын аюулгүй байдлын алба хаагчдыг бэлтгэж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

 

Египет улс Арабын орнуудын дайны дараах Газын зурвасыг сэргээн босгох хүчин чармайлтын хүрээнд Газын зурвасын аюулгүй байдлыг хангахад зориулалтаар палестинчуудыг бэлтгэж эхэлсэн тухай The Wall Street Journal сонин мэдээлжээ.

Палестинчуудыг Египетийн цэргийн сургуулиудад сургаж байгаа бөгөөд 10 мянган алба хаагчийн бие бүрэлдэхүүнтэй Газын зурвасын аюулгүй байдлын албыг Иордан, Египет, булангийн орнууд болон Палестины аюулгүй байдлын алба хаагчдаар бүрдүүлэхээр төлөвлөж байна. Арабын ихэнх орнууд Хамас хөдөлгөөний зурвас дахь оролцоог эсэргүүцэж эхэлснээс хойш палестинчуудыг Газын зурвасын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээлгэхээр бэлтгэж эхэлжээ. Өнгөрсөн долоодугаар сард Арабын орнуудын лиг анх удаа Хамас хөдөлгөөнд хандан зэвсгээ хураалгаж, Газын зурвас дахь хяналтаа зогсоохыг уриалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top