Саудын Араб сүүлийн 24 цагт Йемений Сана хот болон хэд хэдэн мужид нийт 106 агаарын цохилт өгсөн тухай хуситуудын “Ансар Алла” зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгч Яхя Сариа мэдээлжээ.
Хурцадмал байдал үүссэнээс хойш Саудын Араб Йемен дэх хуситуудад нийт 1516 цохилт өгөөд байна.
Ням гарагт Йемений Ерөнхийлөгчийн удирдах зөвлөлийн албан ёсны төлөөлч Рашад аль-Алими хуситуудын хяналтад буй бүс нутгуудыг эргүүлэн авах, нутаг дэвсгэртээ бүхэлд нь төрийн байгууллагуудын эрх мэдлийг сэргээх зорилгоор цэргийн ажиллагааг эхлүүлж буйг зарлажээ. Ням гарагт хуситууд Саудын Арабын “Aramco” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт баллистик пуужин болон дроноор халдлага үйлдсэний дараа Йемений засгийн газар хуситуудын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлж байгааг зарласан юм.
Хуситууд Саудын Арабын газрын тосны объектуудад цохилт өгч байгаатай холбогдуулан арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх Брент маркийн газрын тосны фючерс үнэ нэг баррель нь 103.3 ам.доллар болж өсөөд байна.
Йемен дэх хурцадмал байдал өнгөрсөн долоодугаар сард засгийн газрын хүчнүүд Иранаас хөөрсөн хуситуудын төлөөлөгчид бүхий онгоц Сана хотод газардах үер нисэх онгоцны буудал руу халдсанаас эхэлсэн. Хуситууд энэ хэрэгт Саудын Арабыг буруутгаж, дайн зарласан юм.

Сэтгэгдэл ( 0 )