АНУ Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний хусит босогчдын 230 объектод цохилт өгчээ.
Батлан хамгаалахын сайдын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн зөвлөхийн орлогч Дэниел Шапирогийн мэдээлснээр АНУ-ын цэргийн хүчин хуситүүдийн олон зуун зэвсэг хэрэгслийг устгасан байна.
Хуситүүд Адены буланд Америкийн “Torm Thor” хөлөг онгоц руу пуужин харвасан юм. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн Улаан тэнгис болон Адены булангаар дайран өнгөрч буй олон арван иргэний хөлөг онгоц руу дайрсан билээ. Үүний дараа АНУ-ын эрх баригчид олон улсын эвсэл байгуулж, Улаан тэнгист хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах “Prosperity Guardian” ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэсэн.
Сэтгэгдэл ( 0 )