Саудын Арабын хунтайж бункер хооронд зорчиж байна

Я.Болор | Zindaa.mn
44 минутын өмнө

 

Йемений халдлагын улмаас Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд ордон хооронд зорчихдоо газар доорх хонгил ашиглаж байна гэж “The Wall Street Journal” сонин ух сурвалж дурдан дамжуулжээ.

Угсаа залгамжлах хунтайж хамгийн сүүлд аравдугаар сарын 6-нд олны өмнө гарсан байна. Түүнээс хойш нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан тусгай бункер бүхий ордон хооронд чангатгасан хамгаалалт дор зорчиж байгаа аж.

Түүнчлэн, Саудын Араб дэлхий даяар агаарын довтолгооноос хамгаалах найдвартай системийн эрэлд гарч, холбоотон Пакистан улсад хандсан байна. Эр Рияд мөн Йемен дэх холбоотон хүчнүүдэд туслах зорилгоор дэлхийн бусад орнуудаас цэргийн алба хаагчдыг элсүүлэх боломжийг судлахын зэрэгцээ мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлж байгааг тус сонин онцолжээ.

Йемений хүситуудын цуврал халдлагын дараа Саудын Арабын эрх баригчид Эр Рияд дахь олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Нисэх онгоцны буудалд цохилт өгсний улмаас дор хаяж 18 хүн амиа аджээ. Саудын Араб үүнд хатуу хариу барина гэж мэдэгдээд байгаа.

Үүнтэй зэрэгцэн тус нисэх онгоцны буудлыг үйлчилдэг төмөр замын гурван станцын хөдөлгөөнийг мөн түр зогсоогоод байна.

Йемен дэх иргэний дайн хуситууд засгийн газрыг нийслэл Сана хотоос түрэн гаргасны дараа 2014 онд эхэлжээ. Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчин хууль ёсны засгийн газрыг сэргээх зорилгоор ажиллагаа эхлүүлсний дараа мөргөлдөөн улам хурцадсан билээ. Өнгөрсөн долоодугаар сард хуситүүд Саудын Арабын нисэх онгоцны буудал, газрын тосны объектууд болон Улаан тэнгис дэх танкеруудад цохилт өгч эхэлснээр дөрвөн жил үргэлжилсэн албан бус эвлэрэл дууссан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top