Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Саудын Арабд хийсэн айлчлалынхаа үеэр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман аль Саудтай хэлэлцээ хийжээ.
Талууд олон улсын нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар санал бодлоо илэрхийлсэн тухай В.Зеленськийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын харилцаа, Швейцарт болох Украины асуудлаарх олон улсын бага хурлын бэлтгэл ажил, Украины хямралыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцжээ.
Сэтгэгдэл ( 0 )