Аюулгүй байдлыг хангах баталгаа нь нутаг дэвсгэрийн асуудлаас илүү чухал гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээ өрнөсөн тохиолдолд Украины хувьд аюулгүй байдлыг хангах баталгааны асуудал нь нутаг дэвсгэрийн асуудлаас илүү чухал юм гэж Украины өндөр албан тушаалын нэрээ нууцалсан түшмэл мэдэгдсэн тухай The New York Times сонин мэдээлсэн байна.

Тус сонины нийтлэлд тэмдэглэснээр, Украины эрх баригчдын ийм байр суурь нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялсантай холбоотой байж магадгүй ажээ.

“Гал зогсоох шугам нь Украины эдийн засгийг сэргээхэд таагүй нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгаа бидэнд хэрэгтэй. Украины эрх баригчид мөн цэрэггүй бүсийн өргөн ямар байхыг сонирхож байна” гэж Украины өөр нэг өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна. Сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Трамп Украины хямралыг эцэс болгохоор төлөвлөж байгаагаа зарласан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.147) 2024 оны 11 сарын 15

Дэлхийд геополитикийн зөрчил маш хүнд байна Баруун,бусад орны хөгжлийн нөлөөгөөр нурчих гээд,Гэтэл нөгөө тал нь барууны дарамт,хамаарлаас гарах гээд,Ийм нөхцөлд хүч чадал мөхөс орнууд аль болохоор төвийг сахихаас өөр аргагүй, ОХУ,БНХАУ-ыг устгах барууны бодлогыг дэмжиж дайн өдөөснөөр Украин улс сүйрч байна,,Европ ч өөрөө хүнд байдалд орлоо,Дэлхийд бүхэлдээ маш муугаар нөлөөллөө,Энэ байдал цаашид үргэлжилбэл бүр хүндрэнэ,Сүйрэлд хүргэж ч болзошгүй, Үүнийг газар сайгүй мэдэрч байна,Үүний нэг тод жишээ бол АНУ-ын ерөнхийлэгчийн сонгуулийн дүн

1  |  1
1(202.126.90.134) 2024 оны 11 сарын 15

Өө хөөрхий гараа өргөө шив бандерачууд.

1  |  3
Top