Вашингтонд болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины удирдагч Владимир Зеленскийд хилэгнэж, Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны тэргүүн шугамыг харуулсан газрын зургийг хажуу тийш нь авч чулуудаж, Украины тал Донбассыг бүхэлд нь Орост өгөх ёстой гэж тулгасан тухай Financial Times сонин Цагаан ордонд хийсэн яриа хэлэлцээний талаар мэдээлэлтэй Европын эх сурвалжуудыг иш татан мэдээлсэн байна.
Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Трамп, Зеленский нарын харилцан яриа хэд хэдэн удаа ширүүхэн хэрүүл маягтай болж ирсэн бөгөөд Трамп үргэлж хорон үг чулуудаж байжээ. АНУ одоогийн байдлаар Украинд Томагавк далавчит пуужин нийлүүлэх бодолгүй байна гэж Трамп Зленскийд мэдэгдсэн тухай Axios портал өмнө нь мэдээлсэн юм.
Америкийн төрийн тэргүүн мөргөлдөөнийг дипломат аргаар зохицуулахыг эрхэмлэж байгаа болохоор пуужин нийлүүлэх нь энхийн яриа хэлэлцээг тасалдуулна хэмээн үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 3 )
Tpamp delhiig sunuuhiig husehgui baigaa ni mash zuv. Novoshiin Ukeranuudad Zwlinskii pashist ami tavij bma.Uach medeh teneg pashist
TRUMP MUU NOHOI CHIN OROSIIN TAGNUUL GEDEGEE NOTOLJ BNAA
TRUMP MUU NOHOI CHIN OROSIIN TAGNUUL GEDEGEE NOTOLJ BNAA