АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд өгөх зэвсгийн тусламжийг удаасандаа тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийгээс уучлалт гуйжээ.
Тэрбээр нэмж 225 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Талууд Нормандид холбоотны цэргүүд буусны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсоны дараа Парис хотод хэлэлцээ хийхээр уулзсан байна.
Жо Байден “Өмнөх тусламж Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүний эсэргүүцэлтэй холбоотойгоор удсан ч Украинд дэмжлэг үзүүлнэ” гэв.
АНУ Украины талд зогсох болно, тэд бууж өгөлгүй тэмцсээр байгаа гэдгийг Жо Байден онцолсон байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “ОХУ-тай тэмцэхэд АНУ-ын хамтын ажиллагаа маш чухал. Цаашдын туслалцаа, дэмжлэгт найдаж байна” гэлээ.
АНУ-аас Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцад сум, зенитийн пуужин багтсан талаар АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )