Саудын Арабын хунтайж Палестиныг дэмжихээ илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

 

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай утсаар ярихдаа Палестиныг дэмжихээ илэрхийлжээ.

Талууд Газын зурваст үүссэн нөхцөл байдлыг талаар хэлэлцсэн байна. Саудын Арабын хунтайж Палестины ард түмний хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх, шударга ёс, урт хугацааны энх тайван байдлыг тогтооход нь дэмжсээр байх болно гэжээ. Тэрбээр Саудын Араб нь хурцадмал байдлыг намжаах, нөхцөл байдал улам хурцдахаас сэргийлэх чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж онцолжээ. Түүнчлэн, олон улсын хүмүүнлэгийн хууль, эрх зүйг даган мөрдөх, энгийн иргэдийг хамгаалах нь туйлын чухал болохыг хунтайж илэрхийлжээ.

Энэ сарын 7-нд Хамас бүлэглэлийнхэн Израилын нутаг дэвсгэрт таван мянга гаруй пуужингийн цохилт өгч, “Аль Акса үер” ажиллагаа хэлүүлсэн тухай зарлав. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху тус улс дайны байдалд шилжсэн тухай мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top