Палестины эрх баригчид Израил, Хамас хоорондын яриа хэлэлцээнд оролцохгүй гэж Палестины удирдагч Махмуд Аббасын зөвлөх, тусгай төлөөлөгч Рияд аль-Малики мэдэгджээ.
Түүний хэлснээр, Палестин нь мөргөлдөөнд оролцогч тал биш. Тиймээс гал зогсоох тухай хэлэлцээнд ч Палестины төлөөлөгчид оролцохгүй гэжээ. Харин Палестины засгийн газар Газын зурвасыг сэргээн босгох, Рафах шалган нэвтрүүлэх боомтыг хэн хянах зэрэг дайны дараах асуудлыг хэлэлцэх яриа хэлэлцээнд гол оролцогчийн үүрэг гүйцэтгэнэ хэмээн аль-Малики онцолжээ. Түүний хэлснээр, Палестины удирдагч Махмуд Аббас Газын зурваст очихыг хүссэн ч Израилын тал татгалзсан байна. “Бид зөвшөөрөл хүсээгүй бөгөөд Палестины Ерөнхийлөгч Газын зурваст очихоор төлөвлөж байгаа тухай мэдэгдэхэд Израилын тал түүнийг Газын зурваст нэвтрэх боломж олгохгүй хэмээн мэдэгдсэн” гэж аль-Малики тодруулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
palestinchuud gedeg chin hamaasiin hamaatnuud
palestinchuud gedegchin barag hamaas