Исламын орнууд Израилын НҮБ-ын гишүүнчлэлийг түр зогсоохыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 16

Арабын болон исламын орнууд Израилын НҮБ-ын гишүүнчлэлийг түр зогсоохын тулд хүчин чармайлтаа уялдуулахыг уриалжээ.

Арабын орнуудын лиг, Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчид Тель-Авивын төлөвлөгөөг сөрөх шаардлагатайг онцолжээ. “Израилын бүс нутагт шинэ статус-кво тогтоох төлөвлөгөөг эсэргүүцэх шаардлагатай. Учир нь эл төлөвлөгөө нь бүс нутгийн болон олон улсын тогтвортой болон аюулгүй байдалд заналхийлж байна” гэж мэдэгдэлд онцолжээ.

Есдүгээр сарын 9-нд Израилын арми Доха дахь Хамас хөдөлгөөний төвд цохилт өгсөн билээ. Үүний дараа Катарын ерөнхий сайд Мухаммед бен Абдель Рахман бен Джасем Аль Тани Израилын үйлдэл нь Газын зурвас дахь барьцааны хүмүүсийг чөлөөлөх бүх найдварыг “булшиллаа” хэмээн мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top