Өнгөрсөн бямба гарагт Израилын цохилтын улмаас Хамас хөдөлгөөний цэргийн жигүүрийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Абу Убайда амь үрэгджээ. Тэрээр 20 жилийн турш Хамас хөдөлгөөний нэрийн өмнөөс мэдэгдэл хийдэг байлаа.
Израилын батлан хамгаалахын сайд Исраэль Кац амри болон тагнуулын албаныхандаа “өө сэвгүй ажиллагаа” явуулсан баяр хүргэсэн байна. Бямба гарагт Газа хотын Аль Римал дүүрэгт агаараас өгсөн цохилтын бай нь Убайда байсныг хэвлэлүүд дамжуулжээ. Абу Убайда цэргийн нууц нэрээр алдаршсан, нүүрээ байнга халхавчилдаг Хутайф аль-Кахлут нь Хамас-ын цэргийн жигүүрийн амьд үлдсэн цөөн удирдагчдын нэг байсан бөгөөд Ойрх Дорнод дахь Хамасыг дэмжигчдийн шүтээн нь байжээ.
Баасан гарагт хийсэн хамгийн сүүлчийн мэдэгдэлдээ Абу Убайда Израилын барьцааны хүмүүсийг Хамасын дайчдын хувь заяа хүлээж байна гээд Газа хот руу дайрвал хатуухан үр дагавар хүлээж буйг Израилд анхааруулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )