Израилын арми Газын зурвас руу давшин, хотын захын дүүргүүдийг хяналтаа авсан тухай Израилын армийн генерал Эффи Дефрин мэдэгджээ. Газа хот руу довтлох анхны алхмуудаа эхлүүлээд байна гэж тэр онцолсон байна.
Израилын армийн мэдээллээр, өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа сэргээснээс хойш Израилын тал Газын зурвас дахь 10 мянган объектуудад цохилт өгч, 2000 гаруй алан хядагчийг устгаад байна. Өнгөрсөн хугацаанд Израилын тал Газын зурвасын нутаг дэвсгэрийн дөрөвний гуравт хяналтаа тогтоожээ.

Сэтгэгдэл ( 0 )