Израилын засгийн газар барьцааны хүмүүсийг суллах төлөвлөгөөг дэмжив Израилын засгийн газар Газын зурваст барьцаанд байгаа бүх хүнийг суллах төлөвлөгөөг дэмжжээ. Энэ нь тус зурвас дахь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх эхний алхам болох ёстой гэж Израилын засгийн газраас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Газын зурваст гал зогсоох дэглэм энэ сарын 9-өөс үйлчилж эхэлсэн билээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зуучилсны дагуу хүрсэн тохиролцоо ёсоор хоёр талаас барьцааны болон хоригдож байгаа хүмүүсийг суллах бөгөөд Израилын цэрэг тогтоосон зурвас хүртэл гарах ёстой.

Сэтгэгдэл ( 0 )